Цагдаагийн байгууллагад "Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан гар утсыг маань аваад зугтчихлаа" гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 24-ний өдөр бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт 45 настай, эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн гар утсыг нь аваад зугтсан байна. Уг хэргийг иргэн "М" үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
Сэтгэгдэл бичигдээгүй байна