Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Moderator
3 цаг 46 минутын өмнө

2026 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө сулрах боловч, 4-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: Хоёрдугаар сарын 1-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Хоёрдугаар сарын 4-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч өдөртөө суларч Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна