Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилж байна.
Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Тус үзэсгэлэнд ЖДҮ эрхлэгчид түрээсгүйгээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж буйгаараа онцлог юм. Ингэснээр иргэд “Амар байна уу-2026” үзэсгэлэнгээс зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
Тухайлбал, хэвийн боов 4800-12,000 төгрөг байгаа бол ааруул кг нь 17,000-50,000 төгрөг, еэвэн 10,000-35,000 төгрөгийн үнэтэй байна.
Харин том хүний дээл хийц, материалаасаа хамаарч 250 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол хүүхдийн дээл 15,000-270 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн булган малгай болон ур хийцийн гоёлын дээлийг 1.5-6 сая төгрөгийн сонголттойгоор худалдаалж байна.
Түүнчлэн ноолууран оймс, бээлий болон гар урлалын бүтээгдэхүүнийг 3000-80,000 төгрөгөөр борлуулж буй.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “Үйлдвэрээс шууд-иргэдэд хямд үнэ” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг онцлов.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна