Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” үргэлжилж байна.
Тус тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 957 сурагч 14 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байна.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн шатрын холбооны тэргүүн Б.Мөнхбат нар Улаанбаатар хотод шатрын спортыг хөгжүүлэх, цаашид зохион байгуулах тэмцээн, уралдаанд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс ирээдүйд улс орноо авч явах бяцхан хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ жилээс өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг НЗД-ын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Бяцхан шатарчдын оюун ухаан, мэлмий хурц, тунгалаг байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.











ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна