Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Сэжон их сургуулийн аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лабораторийн захирал Сыль Ки Литэй уулзлаа.
Уулзалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжон Их Сургуулийн харьяа Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лаборатори буюу TIDAL-ийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор зочлох үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, мөн албан хаагчдыг TIDAL болон холбогдох байгууллагад туршлага судлуулах, богино болон дунд хугацааны сургалтад хамруулах боломжийг хэлэлцэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс зочлох үйлчилгээний хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна