Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Эмнэлэгт 49 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 23 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 1 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5183 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3330, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1751 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна