Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг олж тогтоожээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 5, 23-ны өдрүүдэд СХД-ийн 31 дүгээр хороо, ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэх үедээ эд зүйлсээ дээрэмдүүлж, хүчирхийлүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
СХД-ийн цагдаагийн газраас приус-30 маркийн машин ашиглан таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдсан гэх сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж 19-22 насны хоёр этгээдийг олж тогтоожээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар хохирогч эмэгтэйчүүд өглөө эрт ажилдаа явахаар сэжигтэй этгээдүүдийн машинд сууж уг хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ.
Өнгөрсөн онд бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн хохирсон нийт 682 иргэний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд иргэд та бүхэн хувийн унаагаар үйлчлүүлэх үедээ сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна