Бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарыг яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.
Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах 1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эргэн сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.
Тодруулбал, Ц.С нар нь Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөх байгууллагаас эхэнд нь Д.С-ыг хохирогчоор тогтоон шалгасан. Мөрдлөгийн явцад түүнийг мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зэрэг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Маргааш болох шүүх хурлын зард Д.С-ын нэрийг “Шүүгдэгч”-ийн хүснэгтэд бичжээ. Хурлын товыг ЭНД-ээс харах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна