Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна.
Энэ жил хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж буй.
Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм.
Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн.
Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11–12 дугаар сард махаа бэлтгэсэн бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах худалдаалж байна.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
202.9.41.16
Яг хаагуур зарагдаад бн вэ олж харахгүй юм жанжиндээр хөрөөдсөн жижиглэсэн мах 16500гээд зарж бн махны дэлгүүрүүд аваад ингээд дамлаад зарж бгаа юм уу уул нь 15000 гэсэн биздээ шалгаж үзээч
Хариулах