Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг.
Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй.
Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тиймээс архивын зориулалтын байрыг төлөвлөх болон архивын баримтыг цахимжуулах ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн Архивын газарт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн байгууллагуудын хэрэгцээт баримтыг хадгалж ирсэн архивын газрын асуудлыг орхигдуулах ёсгүй. Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй нь нэгдүгээр асуудал. Энэ асуудлаас үүдэж баримтыг хадгалах технологийн горим алдагдах, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд бий болж байна. Архивын байрыг шийдэх болон 32 сая хуудас архивын баримтыг хамгаалж үлдэх, цахимжуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллана. Тухайлбал, цахим архив бүрдүүлэхэд Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “ТИКА”-тай хамтран ажиллах талаар санал солилцоно” гэлээ.

Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн Архивын газар 1958 онд байгуулагдсан. Нийслэлийн 1.6 сая иргэний болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хадгаламжийн нэгжүүдийн 32 сая гаруй хуудас баримтыг хадгалдаг. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэсэн ч архивын зориулалтын байргүй. Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах шаардлагатай. Тоног төхөөрөмж хэт хуучирсан байдалтай байна. Иргэн, ААНБ-ын үүх түүх, эдийн засгийн болон эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байдаг чухал зүйл бол архивын баримт. Мөн оюутнууд, дотоод, гадаадын судлаачид баримттай ажиллах, баримтыг эргэлтэд оруулах, иргэдэд илүү хүрч ажиллахад зориулалтын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахимжуулах гэсэн гурван ажил чухал үр нөлөөтэй” гэв.
2025 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн архивт хадгалагдаж буй цаасан суурьт баримтуудын 52.5 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна