1-р сарын өглөө ДЦС-4-ийн наймдугаар зууханд гэмтэл гарснаас тус зуухыг салгаснаар төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Гэмтлийг 29 цагийн дотор засварласнаар 8-р зуухыг ажиллагаанд оруулж, 670МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байна. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний оргил ачааллын цагийн өнгөрөөгөөд 22.00 цагийн орчимд тус ДЦС-ын 4-р зууханд засвар үйлчилгээ хийх гэж байна. Энэ талаар сайд Б.Чойжилсүрэн, 8-р зууханд эвдрэл гарахаас 4-р зууханд доголдол үүсээд байсан. Гэвч чадлын дутагдлыг давахын тулд зогсоогоогүй юм. Зуухыг зогсоосон ч цахигааны хязгаарлалт хийхгүйг хичээнэ. ТЭЦ-4-ийнхэн засвар үйлчилгээг 48 цагт багтаан хийнэ гэсэн мэдээлэл өгсөн.
4-р зуухыг зогсоосноор цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 100МВт хүртэл дутагдал үүсэх эрсдэлтэй. Манай улс ОХУ-аас 300 МВт эрчим хүч импортолдог бол өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 160МВт-ыг авч байна.
Нэгэнт чадлын дутагдал үүссэн энэ үед хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл үүнээс түвэгтэй байдалд орно. Тиймээс хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно. Эрчим хүчний салбарынхан эхний ээлжинд энэ хоёр хүндрэлийг давахын тулд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөлд ажиллаж байна гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
103.57.92.161
Үе үеийн хулгайч дарга нэртэй бузруудаас болж чамаас болж Монголын иргэд их хохирол амссаж байна ЧОЙЖОО БУЗАР ХУЛГАЙЧ АА...
Хариулах