Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа.
Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна. Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно.
НИТХ-ын 2025 оны 25/133 дугаар тогтоолоор батлагдсан “Түймэрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажил” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлж байна. Тус төслийн нийт төсөвт өртөг нь 17,339,996,000 төгрөг бөгөөд үүнээс 2026 онд 8,670,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсан. Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барихаар шийдвэрлэсэн. “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 13 давхар, бүрэн цутгамал барилгыг 2025 оны 12 дугаар сард амжилттай буулгасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна