Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ.
Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар “Тамын 50 км”, “Гунигийн 30 км” авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ.
Тухайлбал:
Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгаа аж. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд эрэмбэлэх ёстойг хэллээ. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх бүтээн байгуулалтууд орон нутагт бодит өгөөжөө өгөхөөс гадна ажлын байр нэмэгдүүлэх давуу талтайг онцлоод иргэн, аж ахуйн нэгж аливаа хэлбэрээр бизнес эрхлэж, эдийн засагт хувь нэмрээ оруулахыг бүх талаас нь дэмжих ёстойг тодотголоо. Тэрбээр худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг чөлөөлж өгөх нь нутгийн захиргааны бүрэн эрх учраас бүх шатны удирдлагууд аль болох иргэдийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжих шаардлагатайг чухалчиллаа.
Хүүхэд хамгааллын жишиг төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна сумдын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгааг сайшаагаад, зүүн бүсээс сонгогдсон гишүүд хүүхдийн төлөө манлайлан ажиллаж байгаад талархал дэвшүүлэв.
Дорнод аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг анхаарч, эрчим хүчний хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Урьдчилсан тооцоололд тулгуурлан, газарзүйн байршлын давуу тал, нарны эх үүсвэрээ ашиглан ногоон эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд боловсруулжээ.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт Дорнод аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 5195 төрийн албан хаагчийн төлөөлөлтэй уулзаж, салбарын шинэчлэл, тоон мэдээллүүд болон тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна