Монгол улсын төсвийн 80 гаруй хувийг уул уурхайд түшиглэн бүрдүүлдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амрагтаа 20 тэрбумын тендер бэлэглэсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарлаа.
Тодруулбал, Засаг дарга Н.Энхбат ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан М.Мөнхмааг Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ томилолтын дараа барилга, бүтээн байгуулалтын бараг бүх тендерт М.Мөнхмаагийн төрсөн аав Мятав, ахынх нь эзэмшлийн “Эрхэс баян говь” ХХК ялдаг болжээ. “Эрхэс баян говь” ХХК нь нийт 25 тэрбум төгрөгийн өртөг бүхий 31 тендерт оролцож, 20 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь санаандгүй тохиолдол биш юм. Өмнөговь аймагт зарлагдсан барилгын салбарын тендер болгонд ганцхан энэ компани ялж буй нь баримтаар нотлогдохоос гадна өрсөлдөгч компаниуд шударга бус байдлыг онцолсоор байна. Үүнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амраг М.Мөнхмаагаа чухал албан тушаалд томилж, түүний гэр бүлийн компанид ихэнх тендерүүдийг шууд олгох байдлаар өөрөө мөнгө авдаг гэж нутгийнхан, ил далдгүй ярьцгаадаг болжээ. Учир нь энэхүү тендерүүдийг гол шийддэг хүн болох аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь Засаг дарга Н.Энхбатын багын найз юм. Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн шалгаруулсан 30 тендерээс 28 нь хуульд нийцээгүй болохыг Сангийн яамнаас тогтоосон ч Өмнөговь аймгийн засаг даргын найз учир одоог хүртэл хариуцлага тооцоогүй байна. Энэ мэтчилэн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат угаас нэр цэвэр хүн биш. Тэрбээр өмнө нь 2022 онд улсын баяр наадмын үеэр тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байхдаа улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэсэн байдаг. Үүнээс болж түүнийг олон нийт шүүмжилж, “Начны найраа”-ны хэрэгт буруутган АТГ-аас хавтаст хэрэг нээж, шалгаж байсан түүхтэй. Ийм нутагтаа нэр нүүргүй, улсдаа ч үнэлэгдсэн ажилгүй хүнийг Монгол улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн хөшүүргэ болсон чухал аймгийн Засаг даргаар хэзээ хүртэл ажлуулсаар байх вэ?
Эх сурвалж: Asu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
103.26.195.31
Бичиж байгаа зүйлээ эргээд хардаг болоосой. Элэг2. Ийм пм нийтэлхээсээ ичээчээ. Наад хүн чинь энэ хэлтсийн дарга дээр томилогдоод 7 ч хоноогүй байна шдээ
Хариулах66.181.160.91
Угаасаа үнэншдээ худлаа гээд бгаа хүмүүс зүгээр хуц өчнөөн олон компани бхад ганц тэр компани ялаад бдагнь ямар учир бна шалгуулсан нь дршдээ
Хариулах103.26.195.150
Мятав гуайн компани хөл дээрээ тогтсон.үйл ажилгаа жигдэрсэн.найдвартай компани байдаг шүү
Хариулах66.181.191.166
b
Хариулах