Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хурлын эхэнд Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс халиа тошингийн нөхцөлд байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Өнгөрөгч 12 сараас эхлэн 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 6 байршилд халиа тошин үүссэн.
Голын ай сав дагуух айлуудыг усанд автахаас урьдчилан сэргийлэх суваг татан Сэлбэ гол болон Гүнжийн булаг дагуу нийтдээ 4000м даланг босгоод байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа томуу, томуу төст өвчин болон улаан бурхан өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Сэлбэ нэгдсэн эмнэлэгт 41 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Дүүргийн төсвөөр томуугийн үед хэрэглэх 30 нэр төрлийн эм болон зорилтот бүлгийн 500 хүүхдэд зориулсан багцыг татан авч ӨЭМТ-үүдэд хуваарилсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай. Энэ сарын 26-наас эхлэн нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дүүргийн хэмжээнд 10-15 насны нийт 26006 хүүхдийн судалгааг сургууль тус бүрээр гаргасан. ӨЭМТ-үүд харьяа нутаг дэвсгэрт байрлах ЕБС-ийн 10-14 настай хүүхдийн дархлаажуулалтыг сургуультай хамтран зохион байгуулна гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга М.Алтангэрэл хэлтэс, нэгжүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, сурагчдын амралт дуусаж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаж, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохицуулалтаа сайтар зохион байгуулах, Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, танилцуулах, хороолол дундах авто болон явган хүний замын цас, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, байгууллагууд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв, бүрэн мэдүүлж дуусгах, арга зүйн сургалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн автобусны дулаан зогсоолуудаа нээлттэй болгохыг тус тус үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна