Өчигдөр ОБЕГ-т машин шатаж байна гэх гурван дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,
-Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гараашд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:07 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна