2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2026.01.20) боллоо.
Шүүх хэргийг хэлэлцээд, өмнө нь тогтоогоод байсан 4.7 сая рингитийн нөхөн төлбөрийг 1.38 сая рингит болгон бууруулах шийдвэр гаргажээ.
Ерөнхий шүүгч Хашим Хамүа Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийг шүүхээс өмнө нь тогтоохдоо зарим хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд, хэргийг гардаж үйлдсэн Сирул, Азила нарын өмнөөс Засгийн газар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна.
Сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайз улсад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Сирул, Азила гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Харин өнгөрөгч 2022.12.16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан юм. Улмаар давж заалдах шатны шүүх хурал болж, ийм шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Malaysiakini, sinarharian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна