Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинээс шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсныг дурдаж, цаашид тохиролцсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгоход талууд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим томоохон арга хэмжээний талаар Элчин сайдтай санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд тус хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн улс мөн соёрхоно батална гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэв.
Түүнчлэн, 2025 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид найдвартай, тогтвортой нийлүүлэх, манай баруун бүсийг цаашид үргэлжлүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар харилцан тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна