2026.01.15-ны өдрийн 10:00 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байх тул халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдана. Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, тэнгэр цэлмэг байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
Сэтгэгдэл бичигдээгүй байна