Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцсан. Энэ үеэрээ Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн байдаг. Улмаар өнөөдөр ажлын цаг эхлэхээр Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Ерөнхий сайдын энэ чиглэлийг ёсчолж, чөлөөлнө хэмээн мэдээлж байв.
Энэ дагуу өнөөдөр О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална гэж мэдэгдсэн байдаг. Жишээ нь, Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллах нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай гэсэн юм.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцгойлон анхаарч шийднэ гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
66.181.185.146
Чөлөөлсөн дээр өөртэй ашиг сонжоо хийж ажилласан замын үүдэд А зэрэглэлийн газар авч байр бариулсан, барьж бгаа, байцаагч нар нь тэндээс байр авсан их үүсвэр нь хаанаас вэ
Хариулах103.212.117.57
Суганы үс л биш бол хэнийг зайлуулдаг болох нь. П. Дэлгэрнаран гэх ЕСын балчуур бий болжээ.
Хариулах