“Алтан цом”-ын тавдугаар тойргийн барилдаан энэ сарын 17, 18-нд болно

Moderator
2026/01/09

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд  Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. МҮБХ-ны “Алтан цом” багийн барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаанд 5 бөх гарч барилдаж байгаа.

Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп, АПУ скайтел, Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, MCS- Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байна. Дөрөвдүгээр тойргийн  барилдааны байдлаар  АПУ Скайтел баг 64 оноогоор түрүүлж байна. Харин Од группын баг 58 оноогоор хоёрдугаар байрт, Хатан интернэшнл баг гуравдугаар байрт бичигдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна