Цагдаагийн байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 23- 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн зарж борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэн худалдаалдаг нэр бүхий долоон ААН-ийн үйлдлүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, 3185 ширхэг 286.65м3 плак, 154 ширхэг 16,23м3 гуалин, 35.23м3 зах банз, мөн хүнд даацын ачаа өргөгч ковш 4, улсын дугаар тодорхойгүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 6, тээврийн хэрэгсэл хоёрыг тус тусм битүүмжлэн цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд Хууль бусаар мод бэлтгэх.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна