Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм.
Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авчээ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
Сэтгэгдэл бичигдээгүй байна