Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 76 дугаар тоот тогтоолоор “Хүннү” хотыг байгуулах шийдвэр гарсан. Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс эрчим хүчээ батарей хуримтлуулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах юм.
Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласны дагуу доорх аж ахуй нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүллээ.
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцсон ААН-үүдэд гардууллаа. Хувийн хэвшлийн төлөөлөл урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу саналаа бэлдэн 2026 оны 2 дугаар сарын 5-ны 16:00 цагт ирүүлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны сонгон шалгаруулалтыг явуулна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна