НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн прокурорын газарт ажиллав.
Нийслэлийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан нь үр дүнтэй байгааг танилцуулга мэдээлэлдээ онцоллоо.
НИТХ-ын дарга А.Баяр аль төрлийн гэмт хэрэг өссөн, буурсан зэрэг дүн шинжилгээг гэмт хэргийн зөвлөлийн байгууллагуудад өгч мэдээллээр хангах хэрэгтэй. Үүнд нийслэлийн прокурорын газар идэвх санаачилгатай ажиллах ёстой гэлээ. 2026 онд Нийслэлийн прокурорын газартай судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг зорьж байна. Өнгөрч буй 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв. Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ирэх оны төлөвлөгөөндөө үүнийг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна