“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди-гийн гудамж 39, Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд хуралдана.
Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын холбогдох баримт бичигтэй 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс.
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: Facebook page Erdenes Tavantolgoi JSC/ Эрдэнэс Тавантолгой ХК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна