НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан.
Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр шилдгээр шалгарсан НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН байгууллага, иргэнийг шагнаж урамшууллаа.
Шагналыг НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр нар гардуулж өгөв.
Шар дарцаг аяны хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон ЧД-ийн 37 дугаар сургууль, 83 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 53 дугаар сургууль, 107 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэг, СБД-ийн 234 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн хүүхдийн Эко ирээдүйн хөгжлийн ордон цэцэрлэг, БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн О.Одбаясгалан нарт нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Энэхүү аяныг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан юм.
Өнгөрсөн оны эхний 10 сард зам тээврийн ослын улмаас 807 хүүхэд гэмтсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 600 хүүхэд гэмтэж, өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус аянд НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН, байгууллага болон иргэд идэвхтэй оролцсон нь хүүхдийн гэмтэл, ослыг бууруулахад чухал нөлөө үзүүлснийг дээрх үзүүлэлтээс харж болно. Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон оролцогчдын сайн туршлага, төсөл, санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын тайлангийн хурал боллоо
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа
2025 онд анхны “20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна