Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг нийт 60 гаруй га талбайд барихаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нийт хоёр үе шаттайгаар хэрэгжиж буй бөгөөд нийт 5000 айлын ногоон орон сууц барина.
Баянхошуу талбарын эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын комисс хүлээн авсан.
Мөн Баянхошуу, Шархад талбарт баригдаж буй нийт 454 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.
Энэхүү төсөл нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй бөгөөд Олон Улсын санхүүгийн корпорациас урьдчилсан EDGE гэрчилгээг 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон байна.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна