Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэ суманд цасны зузаан 20 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор (5 аймгийн 7 суманд) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Баяннуур, Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Дархан-Уулын Орхон, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дорнодын Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэнд цагаанаар зудархуу (9 аймгийн 17 суманд) байдалтай, цаашид сумдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна