Х.Нямбаатар: Би “Хэн хамгийн сайн ажилласан бэ“ гэх санал асуулгаас нэрээ татаж байна

Moderator
8 цаг 33 минутын өмнө

Цахим орчинд "Хотын дарга Х.Нямбаатарыг хамгийн сайн ажилласан улстөрчөөр тодруулсан" гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл хотын дарга үүнд тайлбар хийж нэрээ татаж буйгаа зарлалаа.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд "2025 онд хэн хамгийн сайн ажилласан бэ, хэн нь сайн ажилласан бэ" гэх санал асуулгууд сүүлийн өдрүүдэд нэлээдгүй харагдах боллоо. Мэдээж иргэдийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. Гэвч Улаанбаатар хотын иргэдийн амьдралд тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх богино хугацаанд хэрэгжиж буй ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн хэдий ч дунд, урт хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд гараанаасаа хөдөлж байгаа энэ цаг мөчид миний хувьд дээрх уралдаан, шалгаруулалтаас нэрээ татан авч байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна