Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм.
Мөн Дэнжийн мянга дэд төвд шинээр 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх оноос барина.
Хийн дулааны станцыг нийслэлд анх удаа барих бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах төсөл юм. Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсдэггүй онцлогтой. Ажиллах хүчний зардал багатай. Энэхүү хийн дулааны станцыг барьснаар бусад дулааны станцын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна