Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 264 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 4 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Тухайлбал, удирдах албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа өөртөө болон эхнэртээ удаа дараа урамшуулал олгосон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсан, голын ай сав бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
Сэтгэгдэл бичигдээгүй байна