Ажилтнуудаа ТАГНАЖ ЧАГНАДАГ "БАГАНУУР" ХК-ийн Д.ОТГОНБОЛДОД хууль үйлчлэх үү..

Moderator
2025/12/22

Нууц камер, дуу бичих хэрэгслийг илрүүлэх төхөөрөмж ашиглах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл Багануур ХК-ний Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Отгонболд нь 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тус компаний ажилчдын эсэргүүцэл тэмцэлтэйгээр томилогдсоноосоо хойш ажилчдаа дарамталж, компанидаа гарсан хулгай луйврыг нуун дарагдуулж, хулгай хийсэналбан тушаалтнуудад хариуцлага тооцох нь бүү хэл хамгаалан чимээгүй өнгөрөөж байгаа талаар цахим орчинд багагүй мэдээлэл бий.

Тэгвэл мөнөөх Т.Отгонболд Гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага албан тушаалтан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хэрэглэдэг тусгай төхөөрөмж ашигладаг, түүгээр ч зогсохгүй тагнаж чагнаж байгаагаа ажилчиддаа хэлж сүрдүүл дэг, мөн хурлын өрөөндөө ажилчиддаа мэдээлэлгүй камер суурьлуулан бичлэг хийж, тэднийгээ дарамталж шахалт үзүүлэх хэрэгсэл болгож буй талаар эх сурвалж мэдээлж байна. Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан ашигласан, борлуулсан бол 6 сараас гурван жил хүртэл хорих эсхүл 2.6 саяас 14 сая хүртэл төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

Мөн тэрээр ажил авахдаа тус компаний бичиг хэргийн өрөөний хаалга, тамга тэмдэг бүхий сейфийг эвдэж, хууль бус аргаар өөрийн болгосон талаар нотлох баримт бий хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Т.Отгонболдын хууль зөрчсөн эл үйлдлүүд нийгэмд ил болсоор байхад хууль хяналтын байгууллагууд хариуцлага хүлээлгэхгүй байгаад түүнийг томилуулсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нөлөөлж байгаа юу? Энэ мэт даварчихсан яваа төрийн өмчит компаний захирлуудад хэн хэзээ хариуцлага тооцох вэ?


Эх сурвалж: Ulsturch.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.178
    2025/12/22

    Энэн олон менежерийг болиулаачээ ямарч ажилгүй цалин авсан юмнууд бас тэр эрдэнэс монгол,эрчис монголыг татан буулгавал таарна

    Хариулах
  • 122.201.31.80
    2025/12/22

    Ийм юмнууд л төрийн өмчит компанийг өөрийн хувийн компани мэт болгож ашиггүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм шдэээ

    Хариулах