Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2025 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Moderator
2025/12/20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2025 онд Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон талт арга хэлбэрээр зохион байгуулж, цэргийн сургалт бэлтгэлийг чанаржуулах замаар бэлэн байдлыг дээшлүүлэн ажиллалаа.

Тэд 2025 оны ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийлээ.

Идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодруулсан юм. “Тэргүүний штаб”-аар нийслэлийн Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд, 2025 оны “Ажил мэргэжил”-ийн аваргаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Э.Батбаяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Ариунболд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, хошууч Г.Билгүүнбаатар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Ч.Жаргалсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч Э.Төмөрчулуун нар шалгарсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна