Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын уурхайг тойроод л эргэлдээд байгаа юм даа. Хувийн сургууль төгссөн болоод, тус дүүргийн тамгын газар хэвлэлийн ажилтнаар анх ажилд ороод, улмаар огцом цүнх барьж, ордон руу крандуулаад, сүүлдээ бүр Төрийн бодлогын байнгын хороо удирдаж, Үндсэн хуулиа зөрчөөд сууж байсан Сандаг-Очир уг нь ноёдын дундын хүү байсан. Гэтэл одоо ноён болчихоод, өөрийнхөө бэрсийг түлхээд сууж байна гэхээр МАН-ын энэ хархны хонгил аймаар өргөжсөн харагдаад байгаа юм даа. Сандаг-Очирын тавиул гэгдээд байгаа, Багануурын уурхайн захирлын үүрэг гүйцэтгэгч Отгонболд ямартай ч 25-30 мянган долларын цаг зүүдэг болчихож дээ, уг нь бөөн хэл ам дагуулж энэ албанд томилогдоод хэдхэн сар болж байгаа нөхөр. Өчигдөр Ерөнхий сайд дөрөвдүгээр Цахилгаан станц дээр айлчилсан бололтой юм. Уг станцыг нүүрсээр хангах ёстой Багануурын уурхайд юу болоод байгааг дуулгав уу? Инженерүүд нь анхааруулсаар байтал яаралтай арга хэмжээ авахгүй байсаар хөрсний гулгалт их хэмжээгээр болж, уурхай хүнд байдалд орсон юм билээ, үүнийгээ Ерөнхий сайддаа хэлсэн үү, нуусаар л байгаа юу? Уурхайн том машин унаж осол болсноо дуулгасан уу, бас нуучихсан уу? 20-оод хүн хоолны хордлогод орж сүйд болох дөхсөнөө таг дараад өнгөрөв үү? За тэгээд хэдхэн сар захирлын үүрэг гүйцэтгэгч хийх хооронд чинь уурхайн техник хэрэгслийн агуулахын цоожийг эвдэж хулгай орсон гэсэн, камер ч шалгуулалгүй дарсан тухай пост харж байлаа, үүнийгээ нам нуугаад, намаа магтаад, Ерөнхий сайдыгаа долоогоод, дүүриймаадсаар байгаад үдэв үү дээ? Ажлаас нь хэлмэгдүүлэн халсан хүмүүс чинь яасан, зүгээр үү? Харахад цэл залуухан хүн юм, хазахад 30 мянган доллар буюу багавтар байрны мөнгөний үнэтэй Rolex цаг цухуйж байна гэхээр цулайж байгаа хэрэг үү? Багануурын уурхайн хамт олон энэ үүрэг гүйцэтгэгчээ шалгуулаач эээ, ноёны цодгор хүү удахгүй ноён болоод дахиад нэг хүү төрүүлнэ, ар араасаа аранзал залуус энэ аалзны сүлжээнд ингээд нэгдээд байвал улс маань улдаж байхаас яахав. Аалз ч тэгээд нэг атгаж авсан олзныхоо амийг тасалж, араг ясыг цайлгаж байж л нүүдэллэдэг амьтан шүү дээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
202.9.46.24
Багануур хк ажилчид нь хоорондоо явалдсан айл гэр самарсан завхай бузар газар
Хариулах66.181.160.33
Baganuur xk 3nohor.l buh asudlig shided huwildad oorsdin humuusee chihed.l bga ymdaa. 1t otgonbold kampani zahiral 2t uranbileg hunii nootsin darga. 3t hunii notsin mergejilten dashtseren.
Хариулах