Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Түүнчлэн 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна