Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд холбогдох албаныхнаас мэдээлэл тодрууллаа.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Отгонбаяр “Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 214 айлын 8495 малыг нүүлгэсэн. Одоогийн байдлаар 157 айлын 3300 мал нийслэлийн хориглосон бүсэд байна. Мөн давхардсан тоогоор нийслэлийн хориглосон бүсэд 12500 мал орж ирсэн. Нийт 145 иргэнд 145 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн хориглосон бүс рүү адуу ихээр орж ирж байна. Үүний зэрэгцээ замын арчилгаанд цацагдаж буй давсанд хужирссан мал хотын төв рүү нэвтэрч байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас сэргийлж нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах явцад шаардлагыг биелүүлэхгүй болон торгууль барагдуулахгүй нөхцөл үүсэж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутгаар иргэн Д.Баярсайханы эзэмшлийн 40 хэсэг 300 адуу, зуслангийн бүс, Чингэлтэй, Зүрх хайрхан орчмоор О.Гантөмөр өөрийн болон бусдын 20 орчим хэсэг 400 адууг гаргахгүй, шаардлага биелүүлэхгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг албаныхан онцоллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна