Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Өмчлөх эрхийн эсрэг 223, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 112, бусад 11 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 121,093 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 119,951 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1142 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3257, Танхайрах 181, Хүний биед халдах 310, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 184, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 115,452, бусад 1709 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна