Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ он гаргаад хэд, хэдэн сайдыг сэлгэн томилох тухай мэдээлэл бий. Энэ талаар улс төрийн хүрээнд эрт ярьсан. Хариуцлагагүй ажилласан сайд нартайгаа хариуцлага тооцож байж нийгмийн бухимдлыг дарах, Засгийн газрын насаа уртасгах арга байдаг.
-ГЕГ, ТЕГ-Т ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ. ОРУУЛЖ, Д.ҮҮРИЙНТУЯА ГИШҮҮН ХЭВЛЭЛД "ТӨСӨВ ТАСАРСАН" ТУХАЙ ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН НЬ САНААНДГҮЙ ҮЙЛ ЯВЦ БИШ ЮМ-
Тэгвэл энэ үйл явц Сангийн сайд Б.Жавхлангаас эхэлж магадгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны харьяа байгууллага болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт АТГ, цагдаагийн байгууллагын шалгалт оруулж, авлигын хэд, хэдэн ноцтой хэргийг илрүүлсэн. Уг шалгалтын хүрээнд их хэмжээний авлигал авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Замын-Үүдийн гаалийн 10, татварын ерөнхий газрын мөн хэд, хэдэн байцаагчийг саатуулан шалгаж байна.Тэр бүү хэл Гаалийн ерөнхий газарт гэнэтийн шалгалт хийж, эрс шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдэн албан даалгавар өгсөн. Харьяа байгууллагаас нь ийм асуудал илэрсэн нь Сангийн сайд Б.Жавхланг ажлаа муу хийснийг илтгэнэ.
Энэ бол маш ноцтой асуудал бөгөөд ирэх жил гарав уу, үгүй юу тодотгол хийнэ гэсэн үг юм. Дээрх асуудлаар тэрбээр " Төсвийн орлого тасарч байна. Бид 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг нэлээн өөдрөгөөр төсөөлж орлогыг баталсан. Гэтэл өнөөдөр зах зээл дээр нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор төсвийн орлого буураад байна. Энэ талаар Сангийн яам, Монголбанкны мэдээллийг Төсвийн байнгын хорооны хурал дээр сонсох саналыг гаргасан. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг харахад татварын орлого 7-8 хувийг эзэлдэг. Аж, ахуй нэгж, байгууллагуудын ажлын хөлс, өртгийг өгч чадахгүй байна. Энэ өр төлбөрүүд 2026 он руу шилжиж мөнгөн урсгал дээр нэлээдгүй ачаалал үүсгэхээр байна" гэсэн юм.
-АН-ЫН БҮЛЭГ САНГИЙН САЙДЫН АСУУДАЛ ДЭЭР УЛС ТӨР ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА-
Энэ талаар хэвлэлийнхэн МАН-ын бүлэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодруулахад, "Төсөв тасарсан нь үнэн. Гэхдээ энэ талаар Сангийн яам хариулж, мэдээлэл өгнө" хэмээн хэлж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан. Гэтэл Сангийн сайд энэ чухал үед Төрийн ордонд өчигдөр эзгүй байв.
МАН-д санаандгүй үг, үйлдэл гэж байдаггүй бөгөөд өнгөрсөн өдрүүдийн энэ үйл явц нь Сангийн сайдаас хариуцлага нэхэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж байна.
Магадгүй түүнтэй хариуцлага тооцох асуудлыг удахгүй хөндөж мэдэх учраас эл үйл явцыг эхлүүлж ч байж болзошгүй юм. Үүн дээр нь Ардчилсан намын бүлэг ч улс төр хийх талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
Учир нь Ардчилсан намын бүлгээс аж, ахуй нэгжүүдийг татварын өршөөлд хамруулах тухай хуулийн төслийг боловсруулах тухай мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Үүний эсрэг Сангийн яам мэдэгдэл гаргасан нь тэдний хийх улс төрд нөлөөлөх бололтой. Сангийн сайдтай хариуцлага тооцох асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч яригдаж байсан бөгөөд энэ үед Сангийн сайд төсөв тодотгох шаардлагагүй гэж ярьж яваад Г.Занданшатарын Засгийн газарт үлдэнгүүтээ 2.3 их наядаар төсвийг гялс тодотгосон байдаг.
Эх сурвалж: Asu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
45.117.35.37
Жавхлан сайдад хариуцлага тоооцох хэрэгтэй Улсын төсөв тасраагүй гэж явж явж байгаад оны сүүлч болоход хэдэн муу төрийн албан нарын урамшуулал бүх нэмэгдлийг хасаж боогдуулж байна шүү дээ.
Хариулах66.181.187.135
Ene gulug yu hihiin ezdee hamgaalna heden jil songogdloo kk
Хариулах66.181.160.111
Сангийн сайд Б.Жавхлан Авилгалын загалмайлсан эцэг нь шүү дээ !!! Энэ талаар хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэж байсан шүү !!! Жавхланг эрүүгийн хариуцлагад татах ёстой !!!
Хариулах66.181.181.225
Төрийн сан нь гүйлгээ хаасан гэхийн. Хийсэн ажлынхаа хөлсийг авмаар байна шүү.
Хариулах