Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөлийн гурав дахь хурал өнөөдөр боллоо. Хоёр дахь хурал дээр Хүний хөгжил болон засаглалын баг Г.Занданшатар сайдад санал бодлоо хүргүүлж байсан бол энэ удаа Шинжлэх Ухаан, технологи хиймэл оюун ухааны зөвлөл хуралдаж саналаа солилцов.
Энэхүү зөвлөлд УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, “Хархорум хот”-ын зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Анарыг томилсон юм.
Хурлын үеэр зөвлөлийн гишүүд хэд хэдэн чухал саналыг солилцлоо. Үүнд,
-Монголын баялгийн хувьцааг токенжуулж , орж ирэх хөрөнгөөр нь цахилгаан станц болоод дата төвийг барих,
-Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх,
-Уул уурхай дээр суурилсан хиймэл оюун ухааныг бий болгох,
-Дата сангуудыг нээлттэй болгох,
-Mэдээллийн технологийн үйлдвэрлэлийг нэмэх зэрэг саналууд багтсан юм. Зөвлөл өөрсдийн гаргасан саналуудаа энэ долоо хоногт нэгтгэн боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.
Мөн Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл нь хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, инженеринг, шийдлийг боловсруулах зорилготой байгуулагдсан зөвлөл билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна