Японы Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд 7.6 баллын газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори, Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор ойролцоогоор 3м өндөртэй цүнами болно хэмээн Цаг уурын албанаас анхааруулж, тухайн бүс нутгийн иргэдийг аюулгүйн мэдээлэл өгтөл аюулгүй газарт нүүн шилжихийг анхааруулсан байна.
Улмаар Японы Засгийн газраас өчигдөр 23:16 цагт тусгай ажлын хэсэг байгуулж, гамшгийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Тиймээс газар хөдлөлт болсон бүс нутагт оршин сууж буй Монгол иргэдийг анхаарал болгоомжтой байж, аюулгүй газарт шилжихийг анхаарууллаа.
Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна