2025 онд Монгол Улсаас Нийслэлийн Баянгол дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум ЮНЕСКО-гийн дэлхийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд (UNESCO GNLC) албан ёсоор нэгдлээ.
Тодруулбал, насан туршийн суралцахуйг дэмжих, иргэдийн суралцах боломжийг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр олон улсын түвшинд манлайлан ажиллаж буй 498 хотуудын хамтын ажиллагааны сүлжээнд нэгдэж байгаа юм.
Тус дэлхийн сүлжээнд нэгдсэнээр Монгол Улсад насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж байна.
Суралцагч хот болон хөгжих нь хотын удирдлага, боловсролын байгууллагууд, иргэд, хувийн хэвшил болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажилладаг бүх талуудын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд сурч хөгжих экосистемийг цогц байдлаар хөгжүүлэх бодлогын эхлэл болно.
Ташрамд дурдахад, Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ нь 2013 онд ЮНЕСКО-гийн насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 91 орны 498 хотууд бүртгэгдсэн байна.
2025 онд 46 орны 72 хот тус сүлжээнд нэгдэн орсноос 13 орон анх удаагаа суралцагч хоттой боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна