Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллав.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр нийслэлээс гамшгийн эрсдэлийг буруулах чиглэлд барьж буй бодлого, төлөвлөгөөг товч танилцууллаа.
НИТХ-ын дарга А.Баяр гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг цэцэрлэгийн наснаас эхлээд зааж сургах, сургалтын төвтэй болох, иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж байх, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг онцгой анхаарах зэрэг саналууд хэлэв.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах тухайд нийслэл онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа гэж НИТХ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна