Айл өрхүүдэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд яндан, зуух хөөлөх, солих ажлыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хийж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-т ажиллалаа.

Тэрбээр “Зарим айлын зуух хуучирч, битүүмжээ алдсан, стандартын шаардлага хангахгүй болсон, угаарын хийн эрсдэлтэй болсон байна. Эдгээр айлд нөхцөл байдлын үнэлгээг хийж, зуухыг солих, шинэчлэх ажлыг хийж байна. Ингэхдээ зорилтот бүлгийн буюу олон хүүхэдтэй айл өрх, өрх толгойлсон аав, ээжүүд, ахмадуудад онцгойлон анхаарч байгаа. Улаанбаатар хотод 172 мянган айл гал түлж байна. Эдгээрээс зуухаа солих зайлшгүй шаардлагатай айл өрхүүд бий. Судалгаа шинжилгээ хийж байна” гэлээ.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨАТҮГ- ын дарга Б.Баттулга “Энэ айлын хуучин зуух стандарт бус, тоосгон буруу өрөлттэй, ам нь стандарт бус, хүхээг нь цоорсон байна. Энэ нь угаартах эрсдэлийг бий болгодог. Тиймээс стандартын шаардлага хангасан зуухыг тавьж өгч байгаа юм. Ингэхдээ бид зуухны сериал дугаараар гэрээ байгуулаад, галлагааны заавар зөвлөгөө өглөө” гэв.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна