Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угааж байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж байна

Moderator
2025/12/04

10 гаруй жилийн турш хууль бус мөрийтэй тоглоомыг төрөл бүрийн арга хэлбэрээр зохион байгуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх Монгол Улсын иргэн "М", "Н", "П" нарын этгээдүүдийн үйлдлийг тагнуулын байгууллагаас таслан зогсоож шалгах ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, тэдгээр нь сүүлийн 5 жилийн хугацаанд 400 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлж, мөнгөнийхөө эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулан, урт хугацаанд татварын мэдээллээ хуурамчаар тайлагнан татвараас зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна