Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй.
Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Өнөөдөр цахилгаан түгээх , ус суваг, дулааны цахилгаан хангамжийн байгууллагуудыг уг хуралд оруулсан шалтгаан нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж туршилт хийж үзсэн. Жишээлбэл, 32-ын тойргийн уулзварын баруун талын зогсоолд хувийн том оврын машинууд байршсан. Зарим нь жил хөдөлгөөгүй байлаа. Сонгинохайрхан дүүрэг мөн адил тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд томоохон зогсоолууд барьсан. Тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизмаа задалж, тос масло асгаж, жилийн дөрвөн улирал хучиж орхиж байна. Эдгээр асуудлыг цэгцлэх шаардлагатай. Дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна