Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зэрэг байгууллагад ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хүний нөөц, томилгоотой холбоотой асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Зөвлөмж хүргүүллээ.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”, Говь-Алтай болон Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн “Төлбөртэй болон нэмэлт тусламж, үйлчилгээний журам” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1577 албан тушаалтныг хамрууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна