Нийслэлийн Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард нийт 510 эх эсэн мэнд амаржсан байна

Moderator
2025/12/03

Нийслэлийн Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард нийт 510 эх эсэн мэнд амаржсан байна. Эдгээрээс 246 хүү, 269 охин мэндэлжээ. Мөн ихэр төрөлтийн тоо зургаа байгаа аж. Хугацаанаасаа өмнө дутуу төрсөн 25 хүүхдийг гэр бүлийн хамт хүлээн авч, гарын бэлэг гардуулж, үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.  

Амбулаторийн тасгаар 2520 хүн үйлчлүүлсэн байна. Харин хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 2514 хүн үйлчлүүлж, 1227 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна