Хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн юм.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын дарга ийм зүйл ярьсан удаа байхгүй. Ингэх ч боломжгүй. Харин нийслэл 2025-2028 онд гэр хорооллыг орон сууцжуулахаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд 8565 айлын орон сууц барьж байна. Мөн Ханын материалд 3000 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлээд байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил 5000 айлыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж байгаа. Ирэх жил 50.000 айлыг хийн халаагуурт шилжүүлнэ. Тиймээс гэр хорооллын айлуудыг хотоос гаргана гэсэн худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна