Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 8 дугаар хороонд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон зорилтот бүлгийн айл өрх олон байна. Эдгээр айлын хэрэглэж буй хуучин зуухнууд ан цав гарч, битүүмжээ алдан угаартах өндөр эрсдэлтэй болсон тул нийслэлээс зуух шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна. Сольж буй шинэ зуух нь бүтэн шаталттай тул утаа бага гаргана. Түлшний цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар 425 түлшний цэг ажиллаж, 410 цэг түлшний илүүдэлтэй хонож байна. Иргэдийн санал гомдлын дагуу түлшний цэгүүдийн тоог нэмсэн” гэв.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн П.Ариунбуян “Айл өрхүүдийн зуух солиулах хүсэлтийн дагуу MNS 5216 стандартын шаардлага хангасан, бүрэн шаталттай нүүдэлчин зуухыг суурилуулж эхэлсэн. Өдөр бүр айлуудад тандалт хийж, стандартын шаардлага хангахгүй зуухыг шинээр сольж байна. Энэхүү зуух нь гурван шатлалтай, утаа шүүгчтэй, түлш түлэхэд 8–10 цаг дулаанаа барьдаг. Жишээлбэл, 8 дугаар хорооны энэхүү айлын хуучин зуухны ширэм нь цоорсон, үнсний ам, галлах хэсэгт гэмтэл гарснаас өөрсдийнх нь хүсэлтээр зуух сольсон” гэлээ.

СХД-ийн 8 дугаар хорооны иргэн Ц.Сэлэнгэмөрөн “Манайх таван хүүхэдтэй. Хуучин зуухны битүүмж алдаад утаа их гардаг байсан учраас угаартах эрсдэлээс сэргийлж Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү зуух солиулах хүсэлт гаргасан. Хүсэлт өгснөөс хойш гурав хоногийн дотор шинэ зуух суурилуулж өгсөнд тун баяртай байна. Мөн түлшний цэгээс долоо хоногийн түлшээ хэвийн авч байна” гэсэн юм.
Энэ үеэр НЗД-ийн орлогч А.Амартүвшин тус айлд угаар мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах, зуухаа зөв горимоор галлах, цахилгааны утасны аюулгүй ажиллагааг хангах зэрэг зөвлөмж өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
66.181.161.72
Tvr orshin suugch awch bolohgvi yu
Хариулах203.91.115.49
Энэ зуухнаас олж авах гээд чадахгүй бна зараад байгаа юм болов уу. Зарах гэж байгаа зар их байх юм. Ажилд яьаад орой ирдэг гэртээ хүнгүй байдаг айл өрхүүдэд олдодгүй бололтой. ЧД 7 р хороо хувсгалчлын г 10 р ...
Хариулах